Б.Пүрэвдорж: Гурилын үнийг тогтворжуулах түр хороонд намайг оруул. Болохгүй байгаа нөхдүүдийн арьсыг би хуулаад өгье

Б.Пүрэвдорж: Гурилын үнийг тогтворжуулах түр хороонд намайг оруул. Болохгүй байгаа нөхдүүдийн арьсыг би хуулаад өгье


8 сар
 
 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН: УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын санаачлан өргөн мэдүүлсэн Банкны тухай хуулийг яагаад хэлэлцүүлэхгүй байгаа вэ. Энэ арилжааны банкууд чинь хууль зөрчөөд байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хаана явж вэ.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Банкны тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороон дээр нэг тов дараалал гаргаад хойшилсон. Монголбанкнаас оны өмнө саналаа өргөн мэдүүлсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: Гурилын асуудлаар сүүлийн үед ажил хийх гээд байгаа юм шиг яриад эхэллээ. Гэхдээ тэгж чадахгүй л дээ. Ингэж байгаад бүхнийг тартагт нь тулгадаг Засгийн газартай болчихоод байна. Бүх мал хорогдож дууссаны дараа тэжээл яриад л, ард түмэндээ хайртай болчихсон. Сонгууль дөхөж байгаагийн шинж л дээ. Цариг нь муудсан малд одоо тэжээл өгөөд ямар хэрэг байх вэ. Би аль өнгөрсөн оны аравдугаар сарын 4-нд гурилын үнэ өссөн Орос гурил оруулж ирэх шаардлагатай байна гэж хэлж байсан. Тухайн үед арга хэмжээ авсан бол өдийд ийм асуудалтай тулахгүй байлаа. Тэгээд ажлын хэсэг байгуулж, Түр хороо гаргасан нэртээ намынхаа гишүүдийг оруулсан байна. Гурилын үнийг тогтворжуулах түр хороонд намайг оруул, Г.Занданшатар дарга аа. Болохгүй байгаа нөхдүүдийн арьсыг би хуулаад өгье.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү