Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Хятадын хөгжиж буй эдийн засагтай тулахын тулд Европыг эв нэгдэлтэй байхыг уриалан Бээжин дахь айчлалаа дуусгалаа. Тэрээр Европын холбооны тэргүүлэх дуу хоолойн нэг болсон. Макрон 3 хоногийн айлчлалын үеэр Хятадын 1 триллион долларын эртний торгоны замыг сэргээх ажлыг магтжээ. Мөн Францын удирдагч Европыг Хятадаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Учир нь Хятад уг төслөөр зам буюу төмөр зам, усан зам барин Азийг Европ, Африктай холбож байна. Торгоны замын асуудлаар бид Европын түвшний байр суурьтай байх ёстой гэжээ.
