Ryan Coogler-ын Black Panther кино 2-р сарын бокс оффист том дэбют хийлээ. Эхний 24 цагийн тасалбарын урьдчилсан захиалгаараа Марвелийн ямар ч киноноос илүү их байсан гэжээ. Өмнөх рекордыг 2016 онд гарсан Captain America: Civil War кино эзэмшиж байсан юм. Мөн Black Panther –ыг 2018 оны хамгийн их хүлээлт үүсгээд буй киноны жагсаалтын 2-т Avengers: Infinity War киноны араас жагсаажээ.
