Шинэ жилээр Хонгконгийн гудамжаар хэдэн мянган хүн тус нутгийн дотоод хэрэгт Хятадыг хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэн жагсжээ. Ойролцоогоор 10 мянган хүн даваа гарагт засгийн газрын төв байр луу тайван замаар жагсан Хонгконгийн ирээдүйд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Тэд “Хонг Конгийг хамгаалъя” гэх мэт уриа лоозон барьсан байжээ.
