Снапчатаас тус аппликейшнээс гадна стори шэйрлэж болох шинэ хэрэглэгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Энэ нь ‘Stories Everywhere’ нэртэй ба Снапчатыг Инстаграм Фэйсбүк зэрэг бусадтай аппликейшнтэй өрсөлдөхөд нөлөөлөх юм байна. Снапчат хэрэглэгчдийн өсөлт зогсох, орлогын бууралт зэрэг асуудалтай тулгараад байгаа юм.
