Канад улс Венесуэл улсын элчин сайдын итгэмжлэх жуухыг хүчингүй болгох буюу Вэнэсуэлтэй төстэй шийдвэр гаргалаа. Гадаад хэргийн сайд Кристи Фриланд Канадад байгаагүй Вэнэсуэлийн элчин сайдыг эргэж ирэхийг зөвшөөрөхгүй ба дипломатч Херрераг явахыг шаарджээ. Тэрээр энэ шийдвэрийг Каракаст гаргасан шийдвэрийн хариу юм гэсэн байна. Вэнэсуэл улс Канадын дипломатчдыг улсын дотоод хэрэгт оролцсон хэмээн хөөгөөд байсан билээ.
