Хавар ОАУСК нээлтээ хийлээ


4 жил

  Өнгөрөгч баасан гарагт буюу энэ сарын 22-нд МҮОНТ UNITEL групын хамтын бүтээл Хавар ОАУСК-ны нээлт боллоо. Нээлтийн үеэр улаан хивсний  ёслол, босоо хүлээн авалт болон цөөн тооны үзэгчид уран бүтээлчид, кино багийн хамт олонд эхний ангийг хүргэсэн юм. 

 Шинэ залуу уран бүтээлчдээр дүүрэн уг бүтээл энэ сарын 29-ний 22:10 минутаас дэлгэцнээ гарч эхлэх бөгөөд зөвхөн ажлын өдрүүдэд гарна. 4К технологоор хийгдэж univision-ний кино санд байрлах ба нийт 19 ангитай бүтээл юм. Уг кино нь нийтдээ найман дуутай ба дуу бүр киноны үйл явдалд тохирсон утга агуулгатай гэв.

Үйл явдал Маралд найз залуу Халиун гэрлэх санал тавих хэдий ч түүнд татгалзснаар киноны үйл явдал эхэлнэ. Эрх танхи дураараа өссөн Маралын амьдрал эмээ дүүтэйгээ амьдрах энгийн амьдралтай оюутанд залуу Билгээтэй учирснаар үйл явдал үргэлжлэх болно.

Киноны эмэгтэй гол дүрийг бүтээсэн "ANEMONE" хамтлагийн гишүүн Х.Жулдыз нь хамтлагийн гишүүн Жаннагийн хамт Хавар киноны найман дууны нэгийг дуулжээ. Үүнээс гадна тэд хамтран хэд хэдэн шинэ бүтээл туурвиад байгаа гэв. Хавар ОАУСК нь Жулдызын анхны олон ангит кино бөгөөд анхны гол дүр авсан кино байлаа. Үүнээс гадна тэрээр цаашдаа дахин кинонд тоглох боломж гарвал би залуу хүн өөрийгөө сорьж үзэх болно. Мөн Хавар киноны уран бүтээлчид хамт олондоо хайртай шүү хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү