Facebook, Universal Music Group 2 UMG-гийн хөгжмийг Facebook-т оруулж болох гэрээ байгуулжээ. 12-р сарын 21-нд байгуулсан гэрээгээр хэрэглэгчдэд хууль ёсоор Facebook, Instagram, Occulus-аар UMG-гийн гэрээтэй бичлэгийг оруулах хуваалцах боломжтой болж байгаа юм. Өмнө нь UMG-гийн уран бүтээлчдийн хөгжмийг зохиогчийн эрхээс болоод платформаас арилгадаг байсан. Харин шинэ гэрээгээр фен уран бүтээлч 2-ыг холбох, хэрэглэгчдийг хөгжмөөр илэрхийлэх боломж олгож байна.
