Facebook-ээс таныг таглаагүй байхад ч хэн нэгэн тантай хамт байгаа зургаа оруулахад мэдэгддэг боллоо. Хэрэглэгч энэ тохиолдолд өөрийгөө таглах, эсвэл таглахгүй байх, зохимжгүй гэж үзвэл репорт хийх боломжтой. Профайл зурган дээр ч энэ хэрэглэгдэхүүн ажиллах ба Канад, Европын холбоонд царай танигчийг хязгаарладаг дата хуулиас болоод ажиллахгүй юм байна. Facebook-ээс энэ хэрэглэгдэхүүнийг хэрэглэгчийг онлайн дахь дүр төрхөө хянах боломж олгож байгаа гэжээ.
