Индонезийн муслимчууд Жакарта хотод АНУ-ын ерөнхийлөгчийн Иерусалимыг Израйлын нийслэлээр хүлээн зөвшөөрөх шийдвэрийг эсэргүүцэн жагслаа. Цагдаагийн таамагласнаар 80 мянган жагсагчид Индонезийн нийслэлийн гол сүмээс АНУ-ын элчингийн байр хүртэл уг шийдвэрээ буцаахыг шаардан жагсжээ. Индонезийн цагдагийн төлөөлөгч 20 мянган цагдаа цэргийнхэн тус газар байрлаж аюулгүй байдлыг хамгаалсан гэжээ.
