Грандын фен аккаунт түүнийг дуу бичлэгийн студид байгаа бүрсгэр зургийг оруулаад байсан юм. Үүнийг скриншот хийгээд өөрийн инстаграм дээр оруулсан дуучин “Энэ маш эртний эсвэл хуурамч зураг гэдэгт итгэлтэй байна. Намайг ажиллаж байгаа батгалгаатай мэдээлэл хүссэн бол яагаад зүгээр асууж болохгүй гэж” гэжээ. Улмаар тэрээр өөрийнхөө студид байгаа зураг, дуу бичлэг явагдаж байгаа бичлэг оруулан шинэ цомог дээр ажиллаж байгаагаа мэдээллээ.
