Vector архитектур Хятадын Гуанши мужид 1960-д оны элсэн чихрийн тээрмийг зочид буудал болгон хувиргажээ. ‘Alila yangshuo’ нэртэй буудал нь уулаар хүрээлэгдсэн газар байдаг байна. Vector архитектур хуучны хийцтэй төстэй боловч орчин үеийн материал ашиглан шинэчилжээ. Талбайг зочлон ирэгчдийг зугаалахад зориулсан цэцэрлэг болгосон байна.
