Bjarke ingels групп Техаст спорт зугаа цэнгэоийн цогцолбор барих төлөвлөгөөгөө танилцууллаа. 40 мянган хүний суудалтай хотын анхны мэргэжлийн спортын стадион болон 15 мянган хүний суудалтай арена зэрэгтэй байх юм. 40 мянган суудалтай стадион нь спорт, хөгжмийн томоохон фестиваль явуулахад зориулагдсан бол 15 мянган суудалтай арена нь сагсанбөмбөг, хоккей зэргийг явуулахад тохиромжтой. Модон интерьортой ба гадаах талбайд нутгийн иргэд үйл ажиллагаа явуулж болох юм байна.
