Инстаграм сторид постолсон зүйлд зориулсан хувийн архивтай болохоор болжээ. Өнөөдрөөс эхлээд иснтаграм сторид оруулж байсан зураг бичлэгийг архивд нэмэхээр болжээ. Энэ бол снапчатаас хуулбарласан шинэ хэрэглэгдэхүүн юм. Снапчат өнгөрсөн жил memories нэртэй архивтай болж байсан. Үүнээс ялгарах онцлог нь инстаграм сторид оруулж байсан хуучин постуудыг өөрийн профайлд оруулж болно. Мөн хуучин сторигоо багцлан нэр өгөн профайлдаа оруулж болох юм байна.
