Зуун зуун хүн Испани улсын Барселонад Каталоний хуучин удирдлагуудыг суллахыг шаардан жагсжээ. Шар өнгөөр хувцаслаж тийм гэсэн баннер барьсан хүмүүс Барселонад цугларан “улс төрийн хоригдлыг сулла” гэсэн уриа лоозон барин жагсжээ. Даваа гарагт Испаний шүүх хэд хэдэн хүмүүсийг барьцаа төлүүлэлгүй хорих хэвээр нь үлдээжээ. Харин Каталоны засгийн газры сайд Раул Ромева, Карлес Мундо, Жосеп Рулл, Хорди Турулл нарыг 118 мянган доллар төлүүлэн Мардридын шоронгоос суллажээ.
