Бионсигийн жирэмсэн байхдаа авхуулсан зураг 2017 оны Инстаграмын хамгийн их лайктай зураг болжээ. Дуучин Бионсэ 2-р сард жирэмсэн зургаа оруулаад ихэр хүүхэдтэй болох гэж байгаагаа хэлсэн юм. Энэ зураг 11,1 сая лайк цуглуулжээ. Дараагийн байрт хөлбөмбөгчин Кристиан Роналдугийн ихэр хүүхэдтэй болсон зураг нь 11 сая лайк цуглуулжээ. Гуравт дуучин Селена Гомезийн эмнэлгийн ор дээр бөөрний донор найзтайгаа авхуулсан зураг 10,3 сай лайк авсан байна.
