2022 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан стадины загварыг нийтэд танилцууллаа. Танилцуулагдаж буй 7 дахь стадион нь барилгын блок болон контайнер ашиглан барих юм байна. Катарын нийслэл Доха хотод байрлах 40 мянган хүний суудалтай стадионы нэр “Рас Абу Абоуд” стадион юм. 2020 онд баригдаж дуусахаар болжээ.
