Архитектур Маттео Гидони, Энрико Дюси нар Мехико хотын олон нийтийн газрыг ROOM-ээр чимэглэжээ. Энэ нь 43 дөрвөлжин метр талбайтай блокоор барьсан гурвалжин хэлбэртэй ба 2 өөр хэмжээтэй дугуй нүхийг гаргаж өгчээ. Хүмүүс элстэй энэ газар орох боломжтой ба элсний орой дээр нь кактус байрлуулжээ. Ягаан өнгийн интерьер завгүй хотод чимэг болж өгөх юм.
