Кумул бол энгийн цэвэрхэн өнгө үзэмжтэй зүйлийг суурилуулдаг уран бүтээлч, дизайнер, инжинерийн баг юм. Ихэвчлэн өдөр тутам хэрэглэдэг эд зүйлсийг сонгон авч угсруулан өнгө үзэмж сайтай зүйл болгон гаргадаг. Тэд энэ удаад Португал улсын Гаяа голын эрэгт дугуйгаар урлагийн бүтээл туурвижээ. 2017 оны 6-р сард фестивалын үеэр үүнийг харуулжээ.
