Та үүнийг мэдэх үү? Дархан бэр, Бүсгүй гэж хэн бэ?

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

                                                                                          Бэр дархлах ёсон

Дархан бэр. Монголчууд хэдий үеээс ямар учраас бэр дархлах болсон, ямар эрх үүрэгтэй байсан хийгээд дархан бэрийн талаар мэдээ сурвалж ховор байдаг. 

      “Дархан” хэмээгч нь эзэн хаанаас тусгайлан олгосон эрх хэмжээний хүрээнд эдлэх эрхээр шагнагдсан хүнд олгодог цол өргөмжлөл байсан бололтой. Зарим нутагт дархан бэрийг төрхөмд нь буцаадаггүй, бүрмөсөн тэр айлын хүн буюу хүүхэдтэй нь адил эрхтэй болж дархалдаг байсан ч гэдэг.

   Монгол улс олон үндэстэн ястны ёс заншилд “Дархан бэр”-ийн тухай ойлголт өөр өөрийн өвөрмөц ёс уламжлалтай байдаг. Төв халхын ёсонд айлд бэр болж очоол дарааллан гурван хүү төрүүлсэн эмэгтэйг “Дархан бэр” болгон цоллож хүндэлдэг. Энэ ёс нь мөн л эр хүнийг дээдлэх ёс, үзэл санаатай холбоотой байжээ. Учир нь монголчуудын уламжлалд эрэгтэй хүн удмаа залгадаг, эмэгтэй хүний удам тасардаг гэж үздэг тул овог төрлөө өнөр өтгөн болгож, тэр айлын гал голомт удам угсааг залгамжлах хөвүүд төрүүлж өгсөн эмэгтэйг ийнхүү өргөмжлөн хүндэлдэг ажээ.

Урайнхай ястанд. Бэр дархлах ёс нь бэр бэрлэх, бэрээ хүндлэх, цээр тайлах гэсэн хэсгээс бүрддэг байжээ.

Дархад ястны ёс заншилд хамгийн том хүүгийн эхнэр буюу айлын ууган бэрийг “Дархан бэр” гэж нэрлэдэг байна. Энэ ёс нь том хүүгийн эхнэр тэр йалын бусад бэрүүдэд үлгэр дууриал болж, нөхрийн дүү нар болон тэдний эхнэрийг удирдан зохицуулж байх эрх үүрэгтэй байдагтай холбоотой.

 

                                          Хөвсгөл аймаг Чандмань Өндөр сум Алунгоо эхийн хөшөө

Бүсгүй. I Бүс үгүй; нөмгөн. Эрд очсон эмэгтэй. Эмэгтэй хүүхэд эрд гарталаа бүсээ бүсэлсэн хэвээр яваад, нөхөрт очоод хань бүлдээ өөрийгөө даатгаж бүсээ тайлж, “Бүсгүй” болон хадамд гардаг, эхнэр хүний өмсгөл зүүлттэй болдог байжээ.

                                     

                                               Дорноговь аймаг Чойбалсан хот Өүлэн эхийн хөшөө

Бүсгүй. II Эмэгтэй хүн: бүсгүй хүн (эмэгтэй хүн), бүсгүй хүүхэд (эмэгтэй хүүхэд). Эртний ёcонд харьд мордоогүй охин хүн бүс бүсэлдэг байж. Харьд мордосны дараа сая ууж зэрэг төр ёслолын хувцас өмсөж, бүсийг тайлан төрхмийн газар нь авч үлддэг болсон тул бүс үгүй “Бүсгүй” хэмээх нэр үүссэн байна хэмээн судлаачид үзжээ.

Өвөрмонголд, эрт цагт хүүхний (охин) эцэг, эх охиноо өөрийн гэрээс гаргахдаа хүний сүлд хийморь хэмээн нэрлэгдсэн хуучин бүсийг тайлж, түүгээр нь хишиг авахуулахаар хурайлж хоцрох заншилтай байжээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
enkhzul [66.181.160.xxx] 6 жил
Alungoo hatany hushuug heden ond haana hen gedeg hvn svnderlvvlsen be
Зочин [41.138.242.xxx] 6 жил
ямар бэрийг дархан бэр гэдэг юм бэ. Жиш: Миний бодлоор бол эхний хүүхэд хүү төрөөд дараалан 3 хүү төрүүлвэл дархан бэр болдог гэж ахмад бууралуудаас сонсож байсан. Гэтэл эхний хүүхэд охин дараагийн 3 хүүхэд хүү гарвал энэ дархан бэр болох уу. Дээр үед манай монголчууд доод тал нь 6 тэгээд түүнээс олон хүүхэдтэй байсан. Тэр үед дунд нь эсвэл сүүлд нь 3 хүү дараалан гарсан тохиолдолд дархан бэр гэж хэлүүлж байсныг сонсоогүй. Тэгэхээр аль нь дархан бэр вэ.
Мөнхцэцэг [66.181.161.xxx] 6 жил
Дугаараа үлдээчих асууж лавлах зүйл бна
Мөнхцэцэг [66.181.161.xxx] 6 жил
Мөнгө тушаажээж дархан бэр цолыг авдаг юмуу