Хүүхдийн баярыг дөрөв дэх жилдээ хоггүй тэмдэглэнэ

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

   “Найз нь найзыгаа дэмжье” ТББ-аас санаачлан “Нэг хогийг –Нэг амттанаар” солих сайн дурын аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ аян нь маргааш буюу хүүхдийн баяраар 09-17 цагийн хооронд хогоо хогийн саванд хийсэн бяцхан үрсийг урамшуулж хог хаях зөв дадлыг суулгах зорилготой юм. 

Өглөө есөн цагт Чингисийн талбайгаас - Их дэлгүүр - Хүүхдийн 100-р дэлгүүр – Чингисийн талбай гэсэн чиглэлтэй парад алхаа явж 10-17 цагийн хооронд төв талбайд байрлах юм.

Үйл ажиллагаанд хувь хүн болон албан байгууллагаас хандив, тусламж авч, санхүүжилт үүсгэн хүүхдэд хор нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан чихэр, тоглоом болон хүүхдийн ном зэргээр хогоо хогийн саванд хийсэн хүүхэд багачуудыг урамшуулдаг байна. Харин цуглуулсан хогоо хамтарч ажилласан, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байгууллага, албан газрын лого, уриа бүхий хаягтай хогийн саванд цуглуулж, Чингисийн талбайн хогийг өөрсдийн гараар цэвэрлэн, ТҮК-ийн машинд ачуулснаар уг үйл ажиллагаа төгсдөг.  

 

Хэрвээ та энэ аянд оролцохыг хүсвэл доорх зааврын дагуу нэгдэж, дэмжээрэй. Энэ жил уг аянд сайн дураар нэгдэн ажиллаж буй залуусаа дэмжин, урамшуулах замаар ажлын бүтээмж, оролцоо зэргийг үнэлэн алт, мөнгө, хүрэл сертификат олгоно.

  1. Share , share бас дахин share!!!
    Та заавал https://www.facebook.com/amttanvshog/ пейж хуудас болон эвэнтийг шейр хийж бусдад түгээнэ үү. Олон хүнд эерэг үйл ажиллагаагаа танилцуулах нь маш чухал. Олон хүнд хүрэм тусам бид хоггүй, эрүүл, оюунлаг нийгэмд амьдарна шүү дээ.
  2. +5 дүрэм * 10
    Та эвэнтэд нэгдсэн бол өөрийн 5найзаа меншион хийж эвэнтэд нэгдүүлэх ёстой. Мөн +50 найзаа invite хийх ёстой шүү. Бид хэдий чинээ олуулаа болно төдий чинээ зорилгодоо хүрч чадна.
  3. Ном бас чихэр хандивлах:
    Бид Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн 102 тоотод бүх өдрүүдэд чихэр, тоглоом, ном, мөнгөн хандив авч байна. Хандивын данс: 1175105997 Голомт банк (НАЙЗ НЬ НАЙЗЫГАА ДЭМЖЬЕ ТББ) Утас: 90069005
  4. Нүүр зургаараа ижилсье!
    Та постод оруулсан байгаа манай аяны лого зургийг өөрийн профайл зургаар байршуулж аяны холбоосыг тайлбар хэсэгт оруулаарай. Найзууд тань танаас үлгэр дууриалал авах болно.

      5. Мөн аянд Мобикомын хэрэглэгчид #Candy Чихрээ хандивлах боломжтой. Та 555 ✉️ 99629190 илгээгээрэй. (1 чихэр = 1 candy)

  1. Сайн дурын ажилтанаар оролцохыг хүсвэл дараах анкетыг бөглөөрэй. Бүртгүүлэх бол бидэнтэй холбогдоорой.

Аяныг зохион байгуулагчид 2014 оноос хойш нийт 500 орчим сайн дурын ажилтан залуус, 10 гаруй албан байгууллагатай хамтран ажиллаж, өөрсдийн гараар цуглуулсан амттан, номоо 300 мянга гаруй хүүхэд багачууд болон тэдгээрийн эцэг эхэд урамшуулах замаар өгч, зөв дадал хэвшүүлэхийг уриалан, тэдэнд хүрч ажилласан байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү