Трампын хүргэн Оростой нууц харилцааны суваг тогтоохыг оролдоогүй


7 жил

Америкийн ерөнхийлөгчийн хүргэн, зөвлөх Жейред Кушнер Америкийн хэвлэлүүдийн бай болсоор байгаа. Түүнийг энэ удаа Америк дахь Оросын элчин сайд Сергей Кисляктай уулзахдаа Орос улстай нууц харилцааны суваг тогтоохоор оролдсон гэж шуугиад байна.

Гэхдээ ийм юм болоогүй гэлээ. Трамп Тауэрт болсон уулзалт өөр сэдвээр ярилцсан гэж Fox News Даваа гарагийн мэдээндээ дурджээ.

Хоёр тал уулзалтанд харилцааны суваг тогтоох тухай ярилцаагүй гэж Fox News-ийн эх сурвалж ярьсан байна.

Иванка Трампын нөхөр Жейред Кушнерыг Оростой нууц харилцааны суваг тогтоох гэж оролдсон тухай 5-р сарын 26-нд Вашингтон Постоос мэдээлсэн.

Өнгөрсөн сарын эхэнд Кушнерын хуульч түүнийг холбооны мөрдөгчид, Конгресст Оросын албаныхантай ямар харилцаа тогтоосон, Трампын сонгуульд ямар үүрэг гүйцэтгэсэн гэдгээ ярих хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү