Ойрхи Дорнодын замбараагүйтлийг барууны улсууд хариуцах ёстой


7 жил

Ойрхи Дорнодод тохиогоод байгаа эмх замбараагүй байдалд барууны улсуудыг хариуцлага хүлээх ёстой. Учир нь бүсэд болсон дэглэмийн өөрчлөлтийг дэмжиж, байлдагчдийг барууны улсууд дэмжсэн гэж Оросын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров Египтийн Кайрод хийсэн айлчлалын үеэр дурдсан байв.

Лавров Даваа гарагт Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгун хамт Кайрод айлчлал хийжээ.

Энэ үеэр тэр Ливид үүссэн нөхцөл байдлыг онцолсон байна. Ливи улс 2011 онд Муаммар Гаддафи алуулахаас өмнө эдийн засаг, улс төрийн хувьд тогтвортой улс байлаа. Лавровын хэлсэнээр:

“Ливийг бөмбөгдөөд, засгийн газрыг нь хэрцгийгээр унагаасан. Ливи террорист, гэмт хэрэгтнүүдийн үүр болсон. Дэглэм нь Европоос ирсэн байлдагчдийн тусламжтайгаар өөрчлөгдсөн,” байна.

Тиймээс “Одоо, бид тэр хариуцлагагүй бодлогонуудын үр дагаврыг харж байна.” гэж хэвлэлийн хурлыг үеэр тайлбарлажээ.

Ливид нөхцөл байдал Гаддафигийн дараа улам дордоод байна

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү