Америкийн тэрбумтнуудын хувьцаа унав


7 жил

Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Орост нууцын өндөр зэрэглэлтэй датаг задласан гэж мэдээлэл шуугиан тариад байгаа. Энэ тухай мэдээлсэний дараа дэлхийн том тэрбумтнууд, саятнуудын хөрөнгөд нөлөөлжээ.

Bloomberg-ийн хэлж буйгаар Лхагва гарагт дэлхийн топ 500 баячууд хөрөнгийн зах зээлд ихээхэн алдагдалтай байв. Фейсбүүкийн Марк Зукербергийн  хувьцаа 3.3 хувиар унан хамгийн их алдагдалтай байсан гэлээ. Харин Микрософтын Билл Гейтс 2.8 хувь буюу бараг 1 тэрбум долларыг алдсан байна.

Тэгвэл Амазоны тэрбумтан Жефф Бекосийн хувьцаа 2.2 хувиар, Испаний Зара брендийн Аманчио Ортега 355 сая долларыг алдсан гэнэ.

Лхагва гарагийн хөрөнгийн биржийн уналт Вашингтон Пост Трамп Оросын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавротой уулзаж байх үеэрээ төрийн нууцыг задласан гэж мэдээлсэний дараа болсон юм. Энэ тухай Оросын ерөнхийлөгч Владимар Путин “улс төрийн шизофрен” гэж эрс няцаасан.

Дэлхийн хамгийн баян 8 хүмүүс хүн төрөлхтний хамгийн ядуу 3.6 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэх мөнгөтэй. Тиймээс энэ зэргийн уналт том хохирол учруулахгүй байх магадлалтай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү