Хятадын хэвлэл АНУ-ыг 'ransomware'-ийн халдлагын улмаас шүүмжиллээ


7 жил

Хятадын China Daily сүүлийн хэдэн өдөр 300.000 компьютерт халдсан  Wannacry ‘ransomware’-ийн халдлагыг зогсоох ажлыг АНУ удаашруулсан гэж шүүмжиллээ.

Америкийн Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг халдлагад зарим талаараа буруутай гэж тэд Ням гарагт мэдэгджээ. Рансомвейр Хятадын 30.000 байгууллагад халдсан байна.

“Кибер гэмт хэргийг зогсоох зохион байгуулалттай хичээн зүтгэл АНУ-ын үйлдлүүдээс болж удааширсан,” гэж тэд тайлбарлажээ. Түүнчлэн Вашингтон халдлагын дараа Хятадын технологийн фирмүүдийг хориглохыг дэмжих “итгэлтэй баталгаа” байгаагүй гэсэн байв.

Хятад улсад кибер аюулгүй байдлын хууль удахгүй батлагдвал доторхой датануудыг гадагшаа гаргахыг хориглодог болох давуу талтай. Харин АНУ-ын бизнесийн группууд хууль Хятад дахь гадны фирмүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй гэж, хуулийг хойшлуулах хүсэлт тавиад байна.

Хуулиар хэрэв эдийн засаг, технологи, шинжлэх ухааны ямар ч дата Хятадын ард түмний аюулгүй байдал эсвэл сонирхолд заналхийлэл учруулахаар байвал, тэр датануудыг экспортлохыг хориглоно гэдгийг зааж өгнө. Түүнээс гадна хэрэглэгчийн зөвшөөрөлгүй датаг гадагшаа шилжүүлэхийг хориглоно.

Wannacry ‘ransomware’-ийн халдлага Мягмар гарагт суларсан ч, софтвейрийн хаанаас, хэнээс гарсан нь тодорхойгүй байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү