Х.Баттулга МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид нэр дэвшихгүй

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. 

Ингэснээр дэд ерөнхийлөгчийн сунгаанд дараах таван хүн өрсөлдөнө.  

  • Б.Баттүшиг  /Бадминтоны  сонирхогчдын холбооны ерөнхийлөгч/
  • Ц.Дамдин   /Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч/
  • Ч.Зоригтбаатар  /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
  • Ч.Отгонбаатар  /Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч/
  • Ж.Хатанбаатар  /Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч/

Олимпийн чуулганд гишүүнээр оролцох 167 гишүүнээс хамгийн олон санал авсан хоёр хүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдоно. МҮОХ-ны ээлжит чуулган ирэх Баасан гарагт болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү