Ахмадуудад зориулсан энэ сургууль нь урьд нь боловсрол эзэмших боломжгүй байсан 60-аас дээш насны иргэдэд уншиж бичихийг заах юм. Учир нь Энэтхэг улсад эмэгтэйчүүдийн 35 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй байдаг .
Энэтхэгийн Фаньгань тосгонд “Aajibaichi Shaala” хэмээх сургуульд 60-аас дээш насны иргэд уншиж, бичихэд суралцаж байна. Эдгээр хүмүүс хүүхэд байхдаа боловсрол эзэмших боломжгүй байсан бөгөөд дийлэнх нь өөрийн нэрээ ч бичиж чаддаггүй юм.
60 наснаас дээш хүмүүст уншиж бичихийг заах санаачлагыг орон нутгийн бага сургуулийн багш нар гаргажээ. “Хичээл зааж байх үеэр хүүхдүүд рүү орилох, тэднийг загнаж болно. Харин эмээ нартай тэгж харилцаж болохгүй. Тэдэнтэй ажиллаж байхдаа чин сэтгэлээсээ хандаж, маш их тэвчих шаардлагатай байдаг. Учир нь зарим нэг нь сонсгол муу, бусад нь хараа муу гэх мэт зовлон байдаг. Иймээс хичэлээ хэд хэдэн удаа чанга дуугаар тайлбарлаж өгөх хэрэгтэй байдаг” нэж 30 настай багш Шитар Пракаш Морэ хэлжээ.
“Aajibaichi Shaala” сургуулийн сурах бичгийг сурагчид өөрсдөө бэлддэг юм байна. Эмэгтэйчүүд үдээс өмнө ар гэрийн асуудлаа зохицуулж, үдээс хойш хичээлдээ явдаг. “
Энгийн сургуулиудын адил “Aajibaichi Shaala” сургуульд ч гэсэн өөрийн гэсэн дүрэм байдаг. Тухайлбал сурагчид бүгд ягаан сари дээр суудаг байна. ЮНЕСКО-гийн гаргасан судалгаагаар тус улсад ойролцоогоор 287 сая хүн уншиж, бичиж чаддаггүй юм байна. Энэ нь нийт хүн амын дөрөвний нэг нь гэсэн үг юм. ЮНЕСКО-гаас гаргасан “Бүх нийтийн боловсрол” илтгэлд Энэтхэгт дэлхийн нийт бичиг үсэг тайлагдаагүй иргэдийн 37 хувь нь амьдардаг гэж судлаачид хэлжээ. Энэтхэгийн эмэгтэйчүүдийн 35 хувь нь, харин эрчүүдийн 18 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй байдаг.
Учир нь энэ улсад охид 12 настайдаа нөхөрт гардаг уламжлалтай учраас эрчүүд эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрс ялгаатай байдаг юм байна. “Хүүхэд байхдаа би сургуульд явж чадаагүй. Улмаар би бүхэл амьдралынхаа туршид бичиг үсэг тайлагдаагүй. Гэхдээ би ийм байдлаараа өөд болмооргүй байна. Диваажинд очихдоо өөрийн нэрээ бичиж чаддаг болсон байна гээд бодохоор би үнэхээр аз жаргалтай байна” хэмээн “Aajibaichi Shaala” сургуулийн сурагчдын төлөөлөл ярьжээ.
ЭХ СУРВАЛЖ: КОММЕРСАНТ