https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
ҮНСДЭГ, УГЖДАГ, УНАДАГ АХ, ЭГЧ НАР АЙСУЙ

ҮНСДЭГ, УГЖДАГ, УНАДАГ АХ, ЭГЧ НАР АЙСУЙ


2 сар

Сонгууль ойртож УЛС ТӨРЧИД хэлд орж, чих нь зөөлөрч, хайр зарлаж, элдэв янзын нууц авьяас билэгээ дэлгэж зарим нэг нь үлгэрийн баатрын дүрд тоглож хөлдүү бууз хүртэл чимхэж аргаа барж байна. 

Энэ удаагийн сонгууль холимог системээр буюу томсгосон тойрогт 126 гишүүнийг сонгоно. Тойрог томсож гишүүд яаж танигдах уу гэх бодолд дарагдаж пиарчид нь ч толгойгоо гашилгаж улс төрийн хошин үзүүлбэрээр дүүрэн сошиал өдрүүд үргэлжилж байна. 

Сурталчилгааны улиг болсон моод ч эргэн сэргэж эхнээсээ хурга, ишиг үнсэж, морь мотоцикл унаж, цуйван сэгсэрч, голын хөвөөнд талимаарсан бичлэгүүд хөвөрсөөр ... 

Ингээд харахаар дөрвөн жилийн ирээдүйгээ боов шоов, ууттай чихрээр сольдог ужгирсан тогтолцоо үргэлжилсээр байх нь.

Ингэж найр тавьж, хөл алдаж гүйснийхээ хариуд дөрвөн жилийнхээ ажлыг хялбархан тавиулчихдаг нь ч байдаг үзэгдэл мэт дасал болжээ.

Уг нь улстөрчид  улс орныхоо хөгжил, иргэдийнхээ амьдрах орчныг нь сайжруулах ийм хуулийн төсөл санаачлаад, улс орныхоо төлөө хийсэн ажлын тань хариуд ийм тэтгэвэр тогтоох хууль боловсруулсан шүү гээд бодлого, төлөвлөлт яриад сууж байх байлаа. Гэвч одоогийн улстөрчдөөс манлайлал үзүүлэх гишүүн байхгүй гэдгийн баталгаа энэ байна. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү