Алаг уулын ам боомт ашигтай ажиллав


1 сар

Энэ оны гуравдугаар сараас Шиньжяны Алаг уулын ам авто замын боомтын импорт, экспортын бараа тээвэрлэлт оргил үедээ хүрлээ. Авто замын боомтоор эхний улиралд 179 мянган тонн бараа импортолж, экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 41.8 хувиар нэмэгдсэн дүн юм.

 

Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр тус боомтоор 300 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч, 2800 гаруй тонн бараа тээвэрлэж, гадаад худалдааны өсөлт тасралтгүй нэмэгдэв. Үүний зэрэгцээ Алаг уулын ам авто замын боомтын гаалийн бүрдүүлэлтийн загварыг сайжруулснаар холбогдох аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого нэмэгдэж, импорт экспортын барааны нэр төрлийг баяжуулж байна. Импортын голлох бүтээгдэхүүн шатахуун, үхрийн мах байсан бол, экспортын голлох бүтээгдэхүүн машин механик, тоног төхөөрөмж, бэлэн хувцас байжээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү