Ши Жиньпин Мерие сангийн даргыг хүлээж авав


2 сар

Өнөөдөр, 8-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Францын Мерие сангийн дарга ноён Ален Мериг, гэргийн хамт хүлээн авч уулзав.

Ши Жиньпин Хятад, Францын харилцаа болон Хятадын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд олон жил санаа тавьж, дэмжиж ирсэн Мерие болон тус сангийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлэв.

Ши Жиньпин онцлохдоо, Хятад Францын найрамдлыг Хятад улс эрхэмлэн дээдэлж, дээд түвшний солилцоогоо улам бэхжүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад Францын харилцааг өндөр түвшинд ахиулахад бэлэн байна. Олон жилийн турш Хятад Франц хоёр орон эрүүл мэндийн салбарт олон талаар хамтран ажиллаж, баялаг үр дүнд хүрсэн. Мерие сан Хятад улстай үргэлжлүүлэн хамтарч байгаад таатай байна гэжээ.

Ален Мери хэлэхдээ, өнгөрсөн жилүүдэд би Хятадын хөгжил дэвшлийг үргэлж анхаарч, биширсээр ирсэн. Манай сан Франц Хятадын найрамдал, эрүүл мэндийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн идэвхтэй ахиулах болно гэжээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү