Дээрэнгүй үзэлдээ автсан Америкчууд, Хятадын тухайд "алдаж бодож байна"


3 долоо хоног

Ардчилсан орнуудын удирдагчдын гуравдугаар чуулган БНСУ-д болж байна. Америк маягийн ардчиллыг улс төрийн зэвсэг болгон ашиглаж, олон улсын хамтын нийгэмлэгийн дунд хагарал үүсгэж, Хятад зэрэг өрсөлдөгчөө намнах зорилготой чуулган юм. Америкийн улс төрчид олон жилийн турш Хятадын дампуурал, Хятадын заналхийлэл гэдэг сүржин лоозон босгож олон улсад сэвж байгаа билээ. Дээрэнгүй үзэлдээ ийнхүү автсанаар Хятадад чиглэсэн Америкийн бодлого гажиж байгаа юм.

Америкийн тагнуулын төв газар Хятадын сошиал сүлжээнд нууц ажиллагаа явуулж, Хятадын засгийн газар, Хятадын хэрэгжүүлж байгаа "Бүс ба Зам" санаачилгын талаар сөрөг мэдээлэл цацаж байв. Түүгээр зогсохгүй Зүүн Өмнөд Ази, Африк, Номхон далайн бүсэд иймэрхүү сөрөг сурталчилгаа явуулсаар ирсэн юм. Америкийн Жоржиа их сургуулийн нэр хүндтэй профессор Локк Жонсон хэлэхдээ, "Америк дээр дурдсан нууц ажиллагаагаар дамжуулж бусад улс, бүс нутагт өөрийн үзэл суртлыг суулгах зорилготой байдаг. Үзэл суртлын ийм аргыг хүйтэн дайны үед түгээмэл ашиглаж байсан. Тухайн үед Америкийн тагнуулын төв газар хуучин ЗХУ болон Социалист орнууд руу өдөр бүр хэдэн зуун сөрөг мэдээлэл цацаж, тухайн орнуудын нийгэмд тогтворгүй байдал үүсгэж байлаа" гэжээ.

 2024032010563059304

Хятадын эсрэг сөрөг сурталчилгаа нь 19-р зууны дундаас эхэлсэн шар арьстны гамшиг гэх онолоос эхтэй юм. Тухайн үед Хятадын хөлсний ажилчдыг Америкт хуурч аваачаад уул уурхайн олборлолт, зам барьж байгуулах зэрэг хүнд ажил хийлгэж байсан мөртлөө, тэднийг гадуурхаж, Хятадыг эсэргүүцэх хуулийн төсөл баталж байсан юм. Шинэ Хятад улс байгуулагдсан цагаас хойш Америк чадахын хэрээр дарамталж, Хятадын дотоод гадаадад коммунизмын эсрэг тэрс үзэлтнийг бэлдэж, Хятад болон Зөвлөлт хооронд яс хаяж ирсэн.

Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи асар хурдтай хөгжиж байна. Энэ хирээр Хятад руу чиглэсэн Америкийн сэтгэл зүйн дайн, үзэл суртлын дайн улам хүчээ авч, Америкийн төрийн департамент шууд удирдаж, Америкийн Батлан хамгаалах яам, тагнуулын байгууллага оролцсон, төрийн бус байгууллагын татан оролцуулсан нэгдмэл ажиллагаа болж хувирсан юм. Тэд Таван нүд тагнуулын мэдээлэл солилцох эвсэл, НАТО зэрэг механизмаа ашиглан дэлхийн хэмжээнд Хятадыг харлуулах ажиллагаагаа явуулсаар байна. Сүүлийн жилүүдэд Хятадын хүний эрхийн асуудал, Шиньжян, Төвөд, Хонконгийн асуудлаар шалтаглаж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсоор байна. Бас Хятадын дампуурал, Хятадын заналхийлэл гэх хоосон лоозонгоо хийсгэсээр байна

 2024032010565233815

Америк түр зуур бүх хүмүүсийг мэхэлж магадгүй, харин үүрд мэхэлж чадахгүй.

Хятадад 20 гаруй жил амьдарсан Францын нэрт судлаач Лоран Мишелон хэлэхдээ, "Америк зэрэг өрнийн орнуудын мэдээлэлд гарсан Хятад улс, миний өөрийн биеэр мэдэрсэн Хятад улс эрс ялгаатай. Өрнийн олонх иргэд Хятадын жинхэнэ үнэнийг ойлгохыг эрмэлздэг. Ийм учир би өнгөрсөн жил “Хятад улс ба Өрнийн харилцааг ойлгоё” номоо бичсэн гэжээ.

Лоран Мишелон мэт олон улсын зүтгэлтнүүд дэлхий дахинд Хятадын тухай үнэн бодит мэдээллийг олон замаар түгээж байна.

Олон улсын хүний эрх болон нийгмийн хөгжлийн нийгэмлэгийн Латин Америкийн хүний эрх хариуцсан зөвлөх Дэвид Лопес саяхан Швейцарт хэвлэлд өгсөн ярилцлагадаа, би 2023 оны дөрөвдүгээр сард Хятадад анх очсон. Бээжин, Ханжөү, Чүнчин, И У, Шэнян хотуудаар явсан. Хятадын хөгжил цэцэглэлт надад гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Хятад улс ядуурлыг бууруулахад бахархууштай амжилт олсон. Хятад улс бол өрнийн хүний эрхийн хуурамч мэдээллийн хохирогч юм" гэжээ.

 2024032010571544805

Английн улс төр судлаач Карлос Мартинес “Дорно дахин улаанаараа байна-XXI зууны Хятадын социализм” номдоо, Хятадын хөгжлийн амжилтыг товч томруун, ойлгомжтой тайлбарлаж, Хятадуудын дундаж наслалт, үсэг бичигт тайлагдсан байдал, ядуурлыг бууруулах төлөвлөгөө, сэргээгдэх эрчим хүч, квантын цахим тооцоолуур, сансар судлал, нано технологийн салбарын хөгжлийг дэлгэрэнгүй танилцуулжээ. Тэр хэлэхдээ, "Хятадын үнэн байдлыг мэдээлж, Америкийн хуурамч мэдээллийн няцаах гэсэн юм" гэжээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү