Б.Энхбаяр: Засгийн газраас авлигатай тэмцэхэд онцгой анхаарч, бодит үр дүн гарч байна


2 сар

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үг хэллээ.

Тус зөвлөгөөнд хэлсэн үгэндээ “Эрх зүйн шинэчлэл тасралтгүй явагдаж байна. Одоо бид өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дүгнэж, цэгнээд дараагийн шинэ 30 жилийн гараан дээр зогсож байна. Энд яригдах асуудлын  цөм нь шударга ёс, хариуцлагатай салшгүй холбоотой. Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэхэд анхаарч идэвхтэй санаачилга гарган ажиллан эхнээсээ бодит үр дүн авчирч байна. Харин УИХ-аас Авлигатай тэмцэх үндэсний  хөтөлбөрийг баталсан бөгөөд энэ чиглэлд олон томоохон бодлогын зорилго, зорилтууд дэвшүүлсэн байгаа. Төрийн бүхий л  түвшинд  авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагын алба хаагчдын хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, ажиллах нөхцөл боломжоор хангах, хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна” гэлээ.

Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн “Бүтээмж, үр нөлөө” уриан дор 3 өдөр зохион байгуулагдсан юм. Тус зөвлөгөөнд Аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын удирдах албан тушаалтнууд биечлэн, 1200 гаруй прокурор, ажилтан цахимаар оролцож, прокурорын байгууллагаас цаашид баримтлах бодлого, чиглэлээ хэлэлцлээ.

 

 

 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү