Сар шинийн гала тоглолтын сэдэвт эвент Дубайд болов


3 долоо хоног

2 дугаар сарын 2-нд Хятадын билгийн тооллын өвлийн адаг сарын 23 тохиолоо. Тухайн нутгийн цагаар 2 дугаар сарын 2-нд, ХТРТ-ийн Сар шинийн гала тоглолтоор сэдэвлэсэн Луу жилийн сар шинийн баярын мэндчилгээний эвент Дубайн алдартай ландшафт болох Халифа цамхагийн паркт боллоо. Хятадаас Дубайд суугаа ерөнхий консул Ли Шюйхан, Дубайн хэвлэл мэдээллийн хотхоны ерөнхий менежер Мажид Аль Суваиди, АНЭУ-д суугаа Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын хариуцлагатай хүн, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, Хятадын харьяат цагаачид болон олон орны найрсаг зүтгэлтэн нийт мянга гаруй хүн эвентэд оролцжээ.

2024020316120542442

 

2024020316120555419

Хятадаас Дубайд суугаа ерөнхий консул Ли Шюйхан хэлэхдээ, энэ жил ХТРТ анхдагч удаагаа дэлхийн хамгийн өндөр цогцолбор Халифа цамхагийн ойролцоох бүсэд сар шинийн баярыг сурталчлан танилцуулсан арга хэмжээ зохиосон нь цагаа олсон үйл явдал болов. Энэ жил бол БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, БНХАУ, АНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн жил юм. Үүгээр боломж болгож, сар шинийн гала тоглолтын сэдэвт мэдээллийн хэрэгслийн багц арга хэмжээг БНХАУ, АНЭУ хоёр орны харилцаа солилцоо, найрсаг уламжлалын “алтан бичээс” болгох болно гэдгийг ХТРТ-д хүсэж байна гэв.

2024020316123370630

2024020316123388688

2024020316123451574

Н.Уртнасан

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү