Д.Сумъяабазар: Циркийн барилга байгууламж үндсэн хэв маяг загварчлалаа алдахгүй, тавдугаар сард дуусна


3 сар

Сүүлийн үед цахим орчинд “Циркийг нураагаад оронд нь 35 давхар оффис барих гэж байна” гэх зэргээр иргэд нийтэлж эхэллээ.

Тэгвэл Д.Дагвадоржийн ах Д.Сумъяабазар “Циркийн барилга байгууламж үндсэн хэв маяг загварчлалаа алдахгүй. Орчин үеийн тохижилттой 2024 оны дөрөвдүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулахаар барилгын мэргэжлийн компанийн ажилчид өдөр, шөнөгүй ажиллаж байгаа болно. Компанийн удирлагуудаас тодруулж асуулаа” гэлээ.

Ямартай ч  түүний хэлснээр нийслэлчүүд тавдугаар сар гэхэд шинэ цирктэй болох нь ээ. Харин иргэдийн хэлснээр, 35 давхар оффис барилга сүндэрлэх нь үү гэдгийг харж л суух үлдлээ дээ.

Нээлттэй мэдээллийн shilen.gov.mn сайтад цирк болоод циркийн барилгыг тойрсон 21,205 газрыг “Роаяалплаза” ХХК эзэмшдэг болох нь харагдаж байна.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү