https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
М.Оюунчимэг: Х.Нэхийт дарга аа, та ноцтой хууль зөрччихөөд яаж ийм зоригтой байна вэ

М.Оюунчимэг: Х.Нэхийт дарга аа, та ноцтой хууль зөрччихөөд яаж ийм зоригтой байна вэ


7 сар

     Нүүрсний сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 УИХ-ЫН ГИШҮҮН Г.ГАНБОЛД : Та Б.Энхбаяр даргын асуултад “Би нэг ч гадаадын аж ахуйн нэгжид газар олгоогүй" гэлээ. “Талын ургах наран” компани гэхэд үүсгэн байгуулагчаасаа эхлээд эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал 100 хувь гадны хүмүүс. “Төмөр туурай” компани үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөг нь мөн Хятадын хүн. Энд таны гарын үсэг байна. Та эдгээр компанид газар олгосон уу?

ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.НЭХИЙТ: “Би огт олгоогүй. Сүүлд нь авсан хойно эрхийг нь шилжүүлдэг тохиолдол байдаг.

ТУС СУМЫН ГАЗРЫН ДААМАЛ: Эдгээр захирамж миний төслийн боловсруулж оруулсан захирамж биш. Гэхдээ энэ компаниуд бүгдээрээ улсын бүртгэлийн бүртгэлийн opendata.gov.mn бүртгэлд регистрээр нь хайхаар хэлбэр гэдэг хэсэгт ХХК гэж байгаа. Хэрэв гадаадын хөрөнгө оруулалттай байсан бол хаалтад ГХО гэсэн тайлбар байдаг. Тус бүртгэлээс хайж үзээд, гадаадын хөрөнгө оруулалттай биш учир эзэмшүүлээд явдаг.

ГАЗРЫН ДААМАЛ ОЮУН-ЭРДЭНЭ: Иргэн, аж ахуй нэгж нь газар эзэмших болон ашиглахдаа материалын бүрдэл дунд нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аж ахуй нэгж бол иргэний үнэмлэхний хуулбар байдаг. Тухайн иргэний үнэмлэх болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг үндэслээд газар эзэмшүүлэх болон ашиглуулах захиарамжууд гардаг. Тухайн компаниуд Монгол Улсын хуулийн этгээд буюу ХХК гэсэн учир газар эзэмших эрхээр захирамж нь гарсан байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: “Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль гээд ноцтой хэрэг хулгай цаана нь байна. Монгол Улсад нэг л хууль үйлчлэх ёстой. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга таныг эдгээр шийдвэрийг гаргахад аймгийн Засаг дарга юм уу, Улаанбаатар хотоос харьяа газрын алба, өөр газраас нөлөөлөл байсан уу?

ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.НЭХИЙТ: Нөлөөлөл байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид газрын эрх олгосон зүйл байхгүй. Сүүлд яаж шийдсэн нарийн зүйлийг мэдэхгүй байна.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: Та Монгол Улсынхаа газрыг ямар ч судалгаагүй, энэ чиглэлийн албан тушаалтнуудтай холбогдолгүй зөвшөөрөл олгоод, гарын үсэг зурчихдаг юм уу?

ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.НЭХИЙТ: 100 га газрын хувьд миний өмнө нь олгогдож байсан учир тухайн үед ямар хүний хүсэлтээр яаж олгогдсоныг сайн мэдэхгүй юм байна.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: Х.Нэхийт дарга ноцтой хууль зөрччихөөд яаж ийм зоригтой байна вэ. Ард нь хамгаалах хүн байна гэж бодоод байх шиг байна. Таны төр Ханбогд сумын байгалийн баялаг, газрыг хянаж, эдийн засгийнхаа гол цөм болсон газрыг хариуц гээд явуулсан байхад та гарын үсэг зураад, хуулиа ноцтой зөрчөөд байж байх юм. Тэгээд яаж та худал мэдээлэл хэлээд байж байна вэ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү