Б.Лхагвасүрэн: Энэ онд 6500 орчим иргэнд ипотекийн зээл олгосон


3 сар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Энэ сарын 17-ны байдлаар 17 мянган иргэнээс ипотекийн зээлийн хүсэлт ирсэн байна. Мөнгөн дүнгээр нь тооцвол 1.7 их наядын хүсэлт иржээ. Энэ оны эхнээс нийт 676 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 6500 орчим иргэнд олгосон байна.

2024 онд ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр 500 орчим тэрбум төгрөг орж ирнэ. Ипотекийн зээлийн санхүүжилтийн 20 хувь нь арилжааны банк, 80 хувь нь Монголбанкных байдаг. Үүнээс тооцоолбол 2024 онд 620 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгох төсөөлөлтэй байна" гэлээ. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү