https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны үүрэг өндөр

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны үүрэг өндөр


9 сар

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны үүрэг оролцооны талаарх сургалтыг Евроазийн бүс нутгийн "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Сагитов Расих Кадимович сургагч багш нарын хамт Нийслэлийн ИТХ-ын албан хаагчдад олголоо. 

Сургалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга, Евроазийн бүс нутгийн "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" байгууллагын дэд дарга  Ж.Батбаясгалан “...Тогтвортой хөгжлийн зорилгыг Нэгдсэн Үндэсний Байгууллага эсвэл Засгийн газар дангаараа хэрэгжүүлэх боломжгүй. Харин түншлэл, хамтын ажиллагаан дээр үндэслэсэн олон талт оролцоо, ойлголтын хүрээнд амжилттай хэрэгжиж чадах хөтөлбөр юм. Улс орнууд НҮБ-ын индэр дээрээс баталсан энэхүү хөтөлбөрийн 65 хувийг орон нутгийн засаг захиргааны оролцоогүйгээр хэрэгжүүлэх боломжгүйг энэ хөтөлбөрт нэгдсэн хотууд үзсэн. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутгийн удирдлагын дээд байгууллага болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нийт албан хаагчид тогтвортой хөгжлийн талаарх илүү сайн ойлголттой байх нь чухал” гэв.

Харин Сагитов Расих Кадимович “...Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд  Монгол Улс маш их анхаардаг. Энэхүү глобал асуудлыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны оролцоо чухал. Учир нь иргэдийн  өмнө тулгамдаж буй асуудлыг  хамгийн сайн мэддэг, иргэдтэй шууд харилцдаг байгууллага учраас энэхүү тогтовортой хөгжлийн асуудлыг шийдвэрлэх хамгийн анхны нэгж бүрэлдэхүүн юм. Тиймээс өнөөдрийн сургалт албан хаагчдыг мэдээллээр хангахаас гадна хэрхэн, яаж асуудлаа шийдвэрлэх талаарх боломжуудыг танилцуулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад гол зорилго нь оршиж байна”  гэлээ.

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" олон улсын байгууллагад дэлхийн 140 орны 240 гаруй хот, 175 хотын орон нутгийн удирдлагын холбоо хамаардаг. Улаанбаатар хотын хувьд 2018-2021 онд тус байгууллагын Евроазийн бүс нутгийн салбарын Зөвлөлд албан ёсны гишүүнээр элссэн юм.  

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү