Өнгөрсөн амралтын өдөр /2023-06-03/ нийслэлийн төвийн хэсгийн замын хөдөлгөөнүүдэд хязгаарлалт хийж, автомашингүй өдрийг зохион байгууллаа. Автомашингүй өдрийг жил бүр тогтмол зохион байгуулснаар Азидаа автомашингүй өдрийг тогтмол тэмдэглэн өнгөрүүлдэг таван улсын нэгээр бүртгэгджээ. Энэ өдөр олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
