Д.Ганбат: Ерөнхийлөгч бид хоёр цэргийн хүмүүс. Бэлэг болгоод Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авъя


1 жил

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдөр хамгийн шилдэг цэргүүдийн өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч бид хоёр цэргийн хүмүүс. 150 дугаар мото буудлагын дайчин хорооны нөхдүүд. Энэ Ерөнхийлөгчийн анхны хориг. Монголын ард түмэндээ бэлэг болгоод энэ хоригийг бид 100 хувь хүлээж авъя. Үүний та бүхний барьж буй маш сайхан бэлэг гэж хүлээж авъя" хэмээлээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү