"Х.Мандахбаяр АТГ-д өгөх нотлох баримтаа надаас нуусан"


1 жил

Х.Мандахбаяр АТГ-д өгөх нотлох баримтаа надаас нуусан Х.Мандахбаяртай холбогдуулан өмгөөлөгч Г.Балжмаа мэдээлэл /2023.01.25/ хийлээ.

Өмгөөлөгч Г.БАЛЖМАА:

-Х.Мандахбаярыг яагаад залилан мэхлэгч шинжтэй луйврын шинжтэй гэж цоллосон бэ гэхээр бид 2021 оны хоёрдугаар сард танилцсан. Х.Мандахбаяр нь Монголын өмгөөлөгчдийн холбоонд “шинээр сонгогдсон МНСЭ-ийн ерөнхийлөгч байна. Өмгөөлөгчийн туслалцаа авах хэрэгтэй байна” гэж ярьсан. Өмгөөлөгчдийн холбоонд шалгалт өгснөөр бид хамтран ажиллах эрхээ нээсэн. Тэр үед миний зүгээс хүлээсэн үүрэг нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг батлуулах ажилд хамтран оролцъё гэсэн. Хоёрдугаарт, сэтгүүлчдийг үнэ төлбөргүй өмгөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх гэсэн ажил байсан. Гуравдугаарт, Зөрчлийн тухай хуулийн 6.21-т гүтгэх заалтыг Зөрчлийн хуулиас хасуулах ажлыг хамтарч хийе гэсэн гэрээ байгуулсан. Х.Мандахбаярын зүгээс ямар үүрэг хүлээх ёстой бэ гэхээр гэрээний дагуу хоёр өрөө байр өгнө, магистрын төлбөр төлж, цалин 1.6 төгрөгийн цалин өгнө гэсэн гэрээ байгуулсан. Дээрх гэрээний үндсэн дээр өнөөдрийг хүртэл хамтарч ажилласан. “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн гишүүн Р.Наранбаяр мөн ирсэн байна. Х.Мандахбаяр яагаад гэрээний үүргээ биелүүлэхгүй байгааг удаа дараа тавьж ирсэн. Гэтэл “боломжгүй” гэж хойшлуулсаар байгаад өнгөрсөн онд гэрээгээ дуусгах санал тавьсан. Гэрээний дагуу байраа авъя гэхээр хугацаа хойшлуулдаг.

Саяхан энэ оны нэгдүгээр сард хувийн өмгөөлөгчөөрөө ажиллах санал тавьсан. Саналыг хүлээж авсан ч АТГ-д өгөх нотлох баримтаа надаас нуусан. Би Х.Мандахбаярын хувь хувьсгалын ажилд өмгөөлөгчөөр оролцож байгаагүй.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү