Багахангай дүүргийн Засаг даргаар А.Сүхболдыг томиллоо


2 жил

Багахангай дүүргийн Засаг дарга Д.Эрдэнэбаяр өөрийн хүсэлтээр өөр ажилд шилжин ажиллах болсонтой холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 15-р хуралдаанаар шинээр Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Сүхболдыг дүүргийн Засаг даргаар томилон ажиллуулахаар төлөөлөгчид 100 хувийн саналтай дэмжин хэлэлцжээ.

 

Дүүргийн хурлын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/26 дугаар тогтоолыг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар захирамжилж, дүүргийн хурлын төлөөлөгч, Багахангай дүүргийн МАН-ын дэд дарга А.Сүхболдыг Багахангай дүүргийн Засаг даргаар томиллоо.

Дүүргийн Засаг дарга асан Д.Эрдэнэбаярын хувьд Засаг даргын орлогч, Засаг даргаар 12 жил ажилласан бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч. Тэрээр дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгчөөр 6 удаа сонгогдсон туршлагатай улстөрч юм.

Засаг дарга А.Сүхболдын танилцуулга:

Боловсрол:

  • 2003 Математик-Физикийн багш мэргэжилтэй.
  • 2012 онд  Нийгмийн удирдлагын Магистр.

Ажлын туршлага:

  • 2003-2010 онд Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургуульд Математик-Физикийн багш
  • 2010-2012 онд тус сургуульд Сургалтын менежер
  • 2012-2020 онд тус сургуульд Захирал
  • 2020-2022 онд Дүүргийн ИТХ-ын даргын зөвлөх

Сонгуульт ажил

  • 2005-2015 онд Багахангай дүүргийн МАСЗХ /НАМЗХ/-ны дарга
  • 2008, 2020 онд Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2022 оноос дүүргийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2015-2021 онд Монголын залуу багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Дүүргийн Залуу багш нарын холбооны тэргүүн

 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү