Дөрөвдүгээр сарын 1: Apple компанийг байгуулав


2 жил

Дэлхийн түүхэд дөрөвдүгээр сарын 1-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.

1976 оны дөрөвдүгээр сарын 1. Apple компанийг байгуулав

Стив Жобс, Стив Возняк, Рональд Уэйн нар "Apple 1" компьютерыг борлуулахын тулд 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд "Apple Computer Company"-г байгуулжээ.

Компанийн нэрийг 1977 онд "Apple Computer, Inc" болгон өөрчилж "Apple 2" компьютерыг худалдаалж эхэлсэн нь дэлхий даяар алдаршуулсан.

Өдгөө 3 их наяд ам.доллараар үнэлэгдэх болсон компани дэлхий даяар 517 салбар, 154 мянган ажилтантай болжээ.

2004 оны дөрөвдүгээр сарын 1. Gmail-ыг хэрэглээнд нэвтрүүлэв

"Google" компанийн алдартай үйлчилгээнүүдийн нэг "Gmail"-ыг 2004 оны дөрөвдүгээр сарын 1-нд хэрэглээнд нэвтрүүлсэн.

Gmail-ыг компанийн инженер Пол Башхейт санаачлан бүтээсэн ба анх хэрэглэгч бүрт мэдээлэл, өгөгдөл хадгалах 1 гигабайтын багтаамж санал болгосон нь олны анхаарлыг татжээ.

Өдгөө дэлхий даяар 1.5 тэрбум хэрэглэгчтэй уг цахим шуудангийн үнэгүй үйлчилгээг 105 хэл дээр ашиглах боломжтой.

2017 оны дөрөвдүгээр сарын 1. Боб Дилан Нобелийн шагнал хүртэв

2016 оны Нобелийн уран зохиолын шагналыг 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нд Америкийн дуучин, зохиолч Боб Диланд гардуулжээ.

Дэлхий даяар 125 сая цомог борлуулж, уран зургийн найман ном гаргаж, 500 гаруй дуу бичин, дууны үг бичих стандарт бий болгосон Боб Дилан тус шагналыг авсан анхны дуучин болсон юм.

Түүнийг "Америкийн уламжлалт дуунд яруу найргийн шинэ хэв маяг бүтээсэн" хэмээн уг шагналыг өгсөн байна.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү