Т.Доржханд: Б.Жавхлан сайд аа, хоёулаа сайхан мэтгэлцэж болно


2 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, -ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд асуулт асуухад түүний хариултад Сангийн сайд С.Жавхлан хариулахдаа "Танин мэдэхүйн асуултад нь хариулъя" хэмээсэн.

Түүнийг хариулт өгч дууссаны дараа Т.Доржханд гишүүн "Юм хэлэхээр танин мэдэхүй энэ тэр гээд. Уучлаарай. Тодорхой мэдээллийг нь өгч байгаад ярьж байна. Хоёулаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайхан мэтгэлцэж болно. Бүх зүйл болж, бүтэж байгаа мэтээр тайлбарлахаа боль. Ханшаа бид нар алдчихаад байгаа биз дээ. Засгийн газар болон Монголбанкан дээр энэ асуудлаар хариуцлага тооцох асуудал ярьж болно" гэлээ 

 
 
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү