Владимир Зеленский: 137 цэргээ алдаж, 316 хүн шархадлаа


7 сар

Оросын цэрэг Пүрэв гарагт довтолсноос хойш Украин улс 137 цэргээ алдаж, 316 хүн шархадлаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. 

Тэрээр өөрийн Фэйсбүүк хуудастаа хийсэн видео мэдэгдэлдээ "Змеиный аралд манай хил хамгаалагчид бүгд амь үрэгдсэн" гэж хэлсэн байна. 

Владимир Зеленский "Би олон улсын удирдагч нартай яриа хэлэлцээр хэчнээн хийсэн ч ганц л зүйл сонсож байна. Украиныг гадны улс орнууд дэмжиж байгаа гэсэн. Бидэнд тусалж байгаад баяртай байна. Гэхдээ үг хэлээрээ л тусалж байна. Үнэн хэрэгтээ Украин улсыг бид өөрсдөө л хамгаалах гэж тэмцэж байна. Бидэнтэй хамт тэмцэхэд бэлэн улс байна уу? Би харахгүй байна" гэжээ.

Тэрээр цааш нь "Украин НАТО-д элсэх үү гэж Европын 27 улсын удирдагчаас намайг асуухад хэн нь ч тодорхой хариулт өгөөгүй. Бүгд айгаад, хариулахгүй байна. Харин бид айхгүй байна, бид юунаас ч айхгүй" гэжээ. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү