Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчид тангараг өргөлөө


1 сар

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо.

Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг нар оролцов. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 40 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол төрийн албанд шалгалт өгөн тэнцэж, тангараг өргөж, жинхэнэ албан хаагч болсон нийт нутгийн захиргааны төрийн албан хаагчид та бүхэндээ амжилт хүсье. Монгол төрийн алба гэдэг бол төрийн үйлчилгээнд чин шударгаар зүтгэх, ажил албыг хүнд сурталгүй явуулах, иргэддээ үйлчлэх хүндтэй, хариуцлагатай алба юм. Та бүхнийг төр, иргэний гүүр болж, иргэд хүндэлж, бахархсан төрийн албан хаагчид байгаасай гэж хүсэж байна” хэмээн ярилаа.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Монгол Улсын Үндсэн хууль болоод Төрийн албаны тухай хуулийн дагуу та бүхэн өнөөдөр Үндсэн хууль, ард түмэндээ тангаргаа өргөж, төр болон нийт иргэддээ үйлчлэх өндөр хүндтэй үүрэг хүлээн авах гэж байна. Ард түмэн, эх орон, Үндсэн хуульдаа өргөсөн тангарагтаа үнэнч байгаарай” хэмээв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү