Танихгүй эртэй зугтсан 14 настай төрсөн охиныхоо толгойг унтаж байхад тасдажээ

Танихгүй эртэй зугтсан 14 настай төрсөн охиныхоо толгойг унтаж байхад тасдажээ


5 жил

Ойрх Дорнодын шашны уламжлалт ёсонд танихгүй эр хүний хамт гэрээсээ оргосон охиныхоо амийг эцэг нь хөнөөдөг явдал тохиолддог.

Тэгвэл Иран улсад ийм хэрэг гарч, нийгмийн сэтгэл зүйг бухимдуулж байна. Тодруулбал, өөр эрийн хамт гэрээсээ оргосон 14 настай охиныхоо толгойг эцэг нь тастаж, амийг нь бүрэлгэжээ.

Ромина охин 34 настай эрийн хамт гэрээсээ оргожээ. Үүнээс таван өдрийн дараа түүнийг цагдаа нар олж, гэрт нь буцаасан байна. Охин цагдаа нарт гэртээ очихоос айж буй тухайгаа ярьж байж. Ингээд эцэг нь Роминаг унтаж байхад нь хадуураар толгойг нь тастаж, охины амь насыг  бүрэлгэжээ.

Талийгаачийн аав Реза Ашрафид одоо хэрэгжиж буй хуулиар бол 10 хүртэлх жилээр шоронд хоригдоно. Харин нийгмийн зүгээс уг хэрэгт үүрүүлэх ялыг чангатгах тухай асуудлыг удаа дараа тавьдаг байна

Одоогоор Ираны цахим сүлжээнд #RominaAshrafi хаштаг бүхий хэлэлцүүлэг өрнөж, ийм төрлийн хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгахыг уриалж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү