Ялалтын баярын парадыг хойшлууллаа


4 жил

Жил бүр тавдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулдаг Ялалтын баярын сүрт жагсаалыг хойшлуулахаар шийдвэрлэсэн талаар Кремлиэс мэдээлжээ. Одоогоор чухам хэдний өдөр хүртэл хойшлуулсан нь тодорхойгүй байгаа ч ойрын хугацаанд зарлана гэжээ. 

Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ойн баярын өдрийн парадыг зургаадугаар сарын 24-ний өдөр буюу 1945 онд Маршал Георгий Жуковоор удирдуулсан парад болсон өдөр, эсвэл Дэлхийн хоёрдугаар дайн дууссан есдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулж магадгүй гэжээ. 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков парадыг хойшлуулах нь тодорхой ч эрт орой хэзээ нэгэн цагт заавал зохион байгуулна гэж мэдэгдэж байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү