Жүжигчин Том Хэнкс гэр бүлийн хамт халдвар авчээ


4 жил

Холливудын жүжигчин Том Хэнкс өөрийн цахим хуудсаараа дамжуулан коронавирусийн халдвар авсан болохоо зарлажээ. Хэнксийн хамт түүний эхнэр жүжигчин Рита Вилсоны шинжилгээ ч эерэг гарсан байна.

Эхэндээ ханиад хүрсэн мэт санагдаж, аажмаар сульдаж эхэлснээ Хэнкс өгүүлжээ. Улмаар шинжилгээнд хамрагдаж халдвар авснаа мэдсэн байна.

"Эмнэлгийн ажилтнуудын заавар зөвлөгөөг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй. Ш Анхаарал сэрэмжтэй байж, бусдын болон өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавиарай" хэмээн Хэнкс бичжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү