ДЭМБ: Одоогоор COVID-19-ын дархлаатай хүн нэг ч байхгүй


2 жил

ДЭМБ-ын мэдээгээр дэлхийн 79 улсад COVID-19-ын халдварын нийт 95424 тохиолдол бүртгэгдэж 3283 нас барсан байна. ДЭМБ-аас энэхүү халдварыг маш өндөр эрсдэлтэй гэж мэдээлсэн хэвээр байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос хэлэхдээ энэ өвчин бол улирлын томуу биш юм. Энэ өвчлөл томуугаас хэд дахин хүчтэй тархаж нас баралт нь өндөр байна. Одоогоор дэлхий дахинд COVID-19-ын дархлаатай хүн нэг ч байхгүй. Тиймээс хүн бүр улс орон бүр тайвширч болохгүй. Хариу арга хэмжээ, бэлэн байдлаа хангаж урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ улам эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг онцолжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү