Холливудын нэрт жүжигчин Дуэйн Жонсоны охин Симеоне Жонсон WWE буюу Америкийн мэргэжлийн бөхийн холбоотой гэрээ байгуулжээ. 18 настай Симеоне Жонсоны хувьд ийнхүү удмынхаа дөрөвдөх үеийн мэргэжлийн бөх болж байна. Түүний өндөр өвөө болон өвөө болох “High Chief” Петер Майвиа, Роки Жонсон нар WWE-ийн алдрын танхимын гишүүд бол түүний аав Дуэйн Жонсон WWE-ийн домгуудын нэг юм. Тодруулбал “The Rock’’ Дуэйн Жонсон WWE-ийн 10-н удаагийн дэлхийн аварга юм.
